31 дугаар зүйл. Мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулах
31.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана.
31.2.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах, тэдгээрийг услах, арчлах ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, уг ажилд иргэдийг татан оролцуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тарьж ургуулсан модыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу худалдан авч болно.
31.4.Хот, сууринг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажлыг холбогдох хуулиар зохицуулна.
ОЙГ АШИГЛАХ