40 дугаар зүйл. Төлбөр, хураамж

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Төлбөр, хураамж

40.1.Ойн баялгийн нөөц ашигласны төлбөрт ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны, ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөр хамаарна.

40.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу дараах хураамж төлнө:

40.2.1.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгосны;

40.2.2.ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны;

40.2.3.бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгосны.

40.3.Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр, хураамж, түүнчлэн хууль бусаар бэлтгэж хураалгасан мод, модон материал, ойн дагалт баялгийг борлуулсны орлого, энэ хуулийн 42.1-д заасан нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу төсөвт оруулна.

40.4.Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох, чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

40.5.Ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ болон ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан этгээд уг эрхийн бичиг болон гэрчилгээний үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.