41 дугаар зүйл. Ойн салбарын сургалт, шинжлэх ухааны хангамж

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Ойн салбарын сургалт, шинжлэх ухааны хангамж

41.1.Засгийн газар нь албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ойг хамгаалах арга, дадал олгох экологийн боловсролын хөтөлбөрийг баталж, биелэлтийг зохион байгуулна.

41.2.Засгийн газар ойн талаар баримтлах сургалт, шинжлэх ухааны хангамжийг дараах байдлаар зохион байгуулна:

41.2.1.сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд ойн экологийн боловсрол, мод тарих, ойжуулах чиглэлээр анхны мэдлэг олгох; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

41.2.2.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуульд ойн чиглэлээр бэлтгэх мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээг тогтоож, мэргэжлийн боловсрол олгох, давтан сургалтыг тогтмол явуулж, мэргэжлийн боловсон хүчин, ажилчид бэлтгэх;

41.2.3.ойн салбарт судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, дэвшилтэт арга, технологи боловсруулах, инновацийн хөрөнгө оруулалт хийх замаар судалгааны үр дүн, шинэ санаа, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

41.2.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойн тухай мэдлэг, ойг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.