42 дугаар зүйл. Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2015-12-04

42.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө:

42.1.1.хориглосон үйл ажиллагаа явуулсан;

42.1.2.хууль бусаар мод бэлтгэсэн;

42.1.3.зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;

42.1.4.ойн санд хортой нөлөөлөл үзүүлсэн;

42.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагаа явуулахдаа ойг устгасан;

42.1.6. хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.4.Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.