43 дугаар зүйл. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тогтоох

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тогтоох

43.1.Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг зохих шатны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг тухайн түймэр унтарснаас хойш 30 хоногт багтаан тогтооно.

43.2.Ой, хээрийн түймрээс учирсан хохиролд экологийн болон эд материалын хохирол, ой, хээрийн түймэртэй тэмцэхэд гарсан шууд болон шууд бус зардлыг оруулан тооцно.

43.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой болон тэдгээрийн эзэмшлийн ойд гаднаас түймэр орж хохирол учруулсан тохиолдолд хохирлын хэмжээг төр хариуцаж, ойжуулалтын ажлыг улсын хөрөнгөөр гүйцэтгэж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.