28 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан

28.1.Сонгуулийн төв байгууллагын ажилтан, албан тушаалтны эрх зүйн байдлыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулна.

28.2.Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.

28.3.Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг сонгуулийн төв байгууллага бүрдүүлнэ.

28.4.Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно.

28.5.Сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгоно. Сургалтыг энэ хуулийн 5.5-д заасан төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

28.6.Сонгуулийн ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг сонгуулийн төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.