34 дугаар зүйл. Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээ

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх хэмжээ

34.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

34.1.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

34.1.2.сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;

34.1.3.санал авах байрыг сонгуулийн зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

34.1.4.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

34.1.5.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

34.1.6.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

34.1.7.санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, бусад зүйлийг хуваарилах;

34.1.8.сум, дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;

34.1.9.холбогдох баримт материалыг хэвлүүлэх, хуваарилах;

34.1.10.сум, дүүргийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх;

34.1.11.шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх;

34.1.12.өөрийн нутаг дэвсгэрт явагдсан сонгуулийн дүнг нэгтгэж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

34.1.13.дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

34.1.14.сонгуулийн баримт бичгийг зохих журмын дагуу цэгцэлж, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх;

34.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

34.1.16.сум, дүүргийн хурлын сонгуулийн саналын хуудаст бичигдэх нам, нэр дэвшигчийн болон нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, үнэн зөвийг хариуцах;

34.1.17.хууль тогтоомжид заасан бусад.

СОНГУУЛИЙН ХЭСЭГ ДЭХ НЭГЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.