35 дугаар зүйл. Хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж

35.1.Сонгуулийн хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах байр ажиллана.

35.2.Санал авах байр нь ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоотой, таваас долоон хүний бүрэлдэхүүнтэй байна.

35.3.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.

35.4.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө томилно.

35.5.Санал авах байрын ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ.

35.6.Энэ хуулийн 35.1-д заасан нэгж нь сонгуулийн санал авах байранд ажиллах бөгөөд уг байр хуульд заасны дагуу бэлэн болохоос өмнө ажиллах нөхцөл, боломж, байраар хангах асуудлыг тухайн баг, хорооны Засаг дарга шууд хариуцна.

35.7.Санал авах байр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

35.7.1.санал авах байрны хаяг, санал авах өдөр, цагийн хуваарийг сонгогчдод мэдээлэх;

35.7.2.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх тухай асуудлаар улсын бүртгэлийн холбогдох байгууллага, албан тушаалтантай харилцах;

35.7.3.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх;

35.7.4.сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах;

35.7.5.санал хураалтын дүн, холбогдох бичиг баримтыг сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргэх;

35.7.6.сонгуулийн баримт бичгийг зохих журмын дагуу цэгцэлж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

35.7.7.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан тоотыг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх;

35.7.8.сум, дүүргийн сонгуулийн хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

35.7.9.хууль тогтоомжид заасан бусад.

ГАДААД УЛСАД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.