39 дугаар зүйл. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд туслах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд туслах

39.1.Сонгуулийн орон нутгийн байгууллагын ажиллах байр болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

39.2.Сонгуулийн орон нутгийн байгууллагыг ажиллах байр, тээвэр, холбоо болон бусад шаардлагатай хэрэгслээр үнэ төлбөргүй хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

39.3.Шаардлагатай гэж үзвэл сонгуулийн төв байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчит, 51 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгслийг сонгуулийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дайчлан гаргуулах эрхтэй ба эрх бүхий этгээд сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

39.4.Сонгуулийн зардлын гүйцэтгэлд төрийн болон орон нутгийн аудитын байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

39.5.Энэ хуулийн 39.1, 39.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

39.6.Энэ хуулийн 39.2-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.