41 дугаар зүйл. Сонгуулийн зардлын дээд хэмжээ
41.1.Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.
41.3.Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.