42 дугаар зүйл. Сонгуулийн зардлын зарцуулалт
42.1.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна.
42.2.Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
42.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах;
42.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах;
42.2.3.сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах;
42.2.4.бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал;
42.2.5.дээр дурдсан зардалтай холбоотой бусад.
42.3.Мөнгөн бусаар хүлээн авсан хандивыг, хандивын гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна.
42.4.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС