44 дугаар зүйл. Намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

44.1.Улсын Их Хурлын сонгуулиар доор дурдсан хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно:

44.1.1.Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус сонгуулиар намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал;

44.1.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.2.Ерөнхийлөгчийн сонгуулиар нам дангаар болон хамтарч нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

44.3.Орон нутгийн хурлын сонгуулиар доор дурдсан хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно:

44.3.1.орон нутгийн хурлын ээлжит, ээлжит бус сонгуулиар намын төлөөллийн төв байгууллагаас орон нутгийн хурлын сонгуульд оролцох тухай шийдвэр гарсан өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал;

44.3.2.орон нутгийн хурлын дахин, нөхөн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.4.Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намууд нь сонгуулийн зардлыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэхээс бусад зориулалтаар тухайн сонгуулийн хугацаанд тухайн нам, хамтарсан намуудын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргахыг хориглоно.

44.5.Нам эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол эвслийн сонгуулийн зардлын дансанд сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргахыг хориглоно.

44.6.Энэ хуулийн 43.2-т заасан хоёр буюу түүнээс дээш сонгуулийн зардлын данстай намын тухайд сонгуулийн данс хооронд хийгдсэн шилжүүлгийг зардалд давхардуулан тооцохгүй.

44.7.Нам сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг, дараах баримт бичгийн аль нэгийн хамт банкинд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг хүсэлтэд заасан хугацаагаар нээнэ:

44.7.1.Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус сонгуулийн тухайд намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.7.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.7.3.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нам, хамтарсан намуудаас нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хуулбар;

44.7.4.орон нутгийн хурлын ээлжит, ээлжит бус сонгуулийн тухайд сонгуульд оролцох тухайн намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.7.5.орон нутгийн хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

44.7.6.нам эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа тохиолдолд эвслийн сонгуулийн зардлын данс нээлгэсэн тухай баримтын хуулбар.

44.8.Эвсэлд багтсан намын сонгуулийн зардлын данснаас зөвхөн эвслийн зардлын дансанд хөрөнгө шилжүүлэхээс өөр бусад зардал гаргахыг хориглоно.

44.9.Энэ хуулийн 44.4, 44.5, 44.8-д заасныг зөрчсөн нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна:

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.