45 дугаар зүйл. Эвслийн сонгуулийн зардлын данс

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Эвслийн сонгуулийн зардлын данс

45.1.Эвсэл байгуулагдсан өдрөөсөө хойш тав хоногийн дотор улсын хэмжээнд эвслийн сонгуулийн зардлын нэг дансыг нээлгэнэ.

45.2.Эвсэл нь аймаг, нийслэлд сонгуулийн зардлын данстай байж болно.

45.3.Эвсэл банктай энэ хууль, банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын данс эзэмшигчийн гэрээ байгуулсны үндсэн дээр зардлын данс нээлгэнэ.

45.4.Эвслийн сонгуулийн зардлын данс захиран зарцуулах эрх нь эвслийн дарга, эсхүл түүнтэй адилтгах албан тушаалтанд хадгалагдах бөгөөд түүний эрх олгосноор өөр этгээд захиран зарцуулж болно.

45.5.Эвслийн сонгуулийн зардлын данс нь ээлжит сонгуулийн хугацаанд буюу тухайн эвсэл тарах хүртэл хугацаанд ашиглагдана.

45.6.Эвсэл нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш гурав хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг дараах төрийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй:

45.6.1.сонгуулийн төв байгууллага;

45.6.2.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

45.6.3.төрийн аудитын дээд байгууллага.

45.7.Эвслийн сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулах зарцуулалтын хэмжээ энэ хуульд нийцсэн байна.

45.8.Энэ хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргахыг хориглох буюу битүүмжлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.

45.9.Эвсэлд нэгдсэн намууд нь тус тусын намын сонгуулийн зардлын дансанд цугласан мөнгөн хөрөнгийг эвслийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэн, уг данснаас эвслийн сонгуулийн зардлыг гаргана.

45.10.Эвсэлд нэгдсэн намын сонгуулийн данснаас эвслийн сонгуулийн зардлын дансанд мөнгө шилжүүлэхээс бусад тохиолдолд тухайн ээлжит сонгуулийн хугацаанд буюу эвсэл тарах хүртэл хугацаанд эвсэлд нэгдсэн нам бие даан сонгуулийн зардал гаргахыг хориглоно.

45.11.Дараагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрийг ээлжит сонгуулийн хугацаа дууссан гэж ойлгоно.

45.12.Энэ хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргахыг хориглох буюу битүүмжлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.