46 дугаар зүйл. Эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2019-12-20-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2019-12-20-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

46.1.Эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сурталчилгааны өдрийг дуустал эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

46.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс, сурталчилгааны өдрийг дуустал хугацаанд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46.3.Эвслийн сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг, дараах баримт бичгийн аль нэгийн хамт банкинд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг хүсэлтэд заасан хугацаагаар нээнэ:

46.3.1.Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус сонгуулийн тухайд нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

46.3.2.Улсын Их Хурлын дахин, нөхөн сонгуулийн тухайд тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллагын шийдвэрийн хуулбар;

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.