58 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
58.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
58.2.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
58.3.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:
58.3.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ. Үүнээс:
58.3.1.а.өөрийн хөрөнгөөс оруулсан орлого;
58.3.1.б.нам, хамтарсан намууд, эвслээс оруулсан орлого;
58.3.1.в.хандивын орлого.
58.3.2.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр;
58.3.3.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр;
58.3.4.зарлагын ангилал, гүйцэтгэл;
58.3.5.үлдэгдлийн хэмжээ, байршил.
58.4.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
58.5.Энэ хуулийн 58.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 58.4-д заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.