59 дугаар зүйл. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

59.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

59.2.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

59.2.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ. Үүнээс:

59.2.1.а.өөрийн хөрөнгөөс оруулсан орлого;

59.2.1.б.хандивын орлого.

59.2.2.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр;

59.2.3.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр;

59.2.4.зарлагын ангилал, гүйцэтгэл;

59.2.5.үлдэгдлийн хэмжээ, байршил.

59.3.Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.

59.4.Энэ хуулийн 59.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 59.3-т заасныг зөрчсөн банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.