30 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэл /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэл /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.1.Төсвийн хөрөнгө оруулалт болон төсвийн эрсдэлийн оновчтой удирдлагыг хангах зорилгоор нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн үүрэг нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, төлбөрийн үүрэг, болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.5.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.