37 дугаар зүйл. Төрийн сангийн нийтлэг чиг үүрэг

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Төрийн сангийн нийтлэг чиг үүрэг

37.1.Төрийн сан дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих;

37.1.2.төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх;

37.1.3.төсвийн хяналтыг зардлын бүлэглэсэн дүнгээр хэрэгжүүлэх;

37.1.4.төсвийн зарлагын төлбөрийн дарааллыг тогтоох;

37.1.5.төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавих;

37.1.6.төсвийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон төлбөрийн даалгавартай харьцуулж төлбөрийн амлалтыг бүртгэх;

37.1.7.төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах;

37.1.8.төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох.

37.2.Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.