58 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58.1.Энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

58.1.1.аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон, нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

58.1.2.улсын төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

58.1.3.улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг.

58.2.Орон нутгийн чиг үүрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ хуулийн 32.2.6, 33.2.6-д заасан жагсаалтад тусгасны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.