11 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

11.1.Заавал соёрхон батлах олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж гаргана.

11.2.Заавал соёрхон батлах шаардлагагүй олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар гаргана.

11.3.Олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхийг урьдчилан авах шаардлагатай эсэх асуудлыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

11.4.Энэ зүйлийн 11.3-т заасны дагуу олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхийг урьдчилан авах шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол хэлэлцээ хийх эрх авах саналыг олон улсын гэрээний монголын талын төслийн хамт энэ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.