13 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах
13.1.Засгийн газар соёрхон батлах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээ, энэ хуулийн 10.5-д заасан тохиолдолд тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
13.1.1.олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох;
13.1.2.олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолыг батлах;
13.1.3.олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохыг эс зөвшөөрөх.
13.2.Засгийн газраас энэ хуулийн 10.3-т заасны дагуу зөвшилцөхөөр ирүүлсэн заавал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, энэ хуулийн 10.4-т заасан тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 281дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлнэ.