15 дугаар зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлах, батлах санал
15.1.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан олон улсын гэрээнд гарын үсэг зурсны дараа хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах, эсхүл батлах саналыг тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, эсхүл батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийн хамт энэ хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцүүлнэ.
15.2.Энэ зүйлийн 15.1-д заасан шаардлага гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай олон улсын гэрээнд үйлчлэхгүй.
15.3.Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх журмыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.
15.4.Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд энэ зүйлийн 15.1-д заасан Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбоотой зохицуулалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./