26 дугаар зүйл. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

26.1.Хоёр талт болон олон талт олон улсын гэрээнд тухайн гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулна.

26.2.Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичгийн төрөл, нэрийг тухайн олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхойлно.

26.3.Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

26.4.Энэ зүйлийн 26.3-т заасан шаардлага Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан заавал соёрхон батлах олон улсын гэрээний төрөлд хамаарахгүй, үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй бол Засгийн газар тухайн олон улсын гэрээг баталж болно.

26.5.Энэ зүйлийн 26.4-т заасан олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй эсэхийг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

26.6.Энэ хуулийн 9-20 дугаар зүйлд заасан зохицуулалт нь олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад үйлчилнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.