27 дугаар зүйл. Олон улсын гэрээний үйлчлэлийн хугацаа
27.1.Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.
27.2.Олон улсын гэрээний хүчинтэй хугацааг сунгах саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай урьдчилан тохиролцсоны дараа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.