28 дугаар зүйл. Олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох
28.1.Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу, эсхүл олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болгоно.
28.2.Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг соёрхон баталсан олон улсын гэрээний хувьд Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээний хувьд Засгийн газар гаргана.
28.3.Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай урьдчилан тохиролцсоны дараа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.