29 дугаар зүйл. Олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох

29.1.Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал үл биелүүлсэн, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд болон тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, түүний үйлчлэлийг түр зогсоох саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж болно.

29.2.Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал, бусад олон улсын гэрээний хувьд Засгийн газар энэ зүйлийн 29.1-д заасан саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

29.3.Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан бол Улсын Их Хурал хууль, Засгийн газар тогтоол батална.

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ НИЙТЛЭХ, ХАДГАЛАХ, БҮРТГЭЛ ХӨТЛӨХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.