30 дугаар зүйл. Олон улсын гэрээг нийтлэх
30.1.Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан хуулийн хамт "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.2.Засгийн газар баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг баталсан тогтоолын хамт Засгийн газрын тогтоолыг нийтлэх журмын дагуу нийтэлнэ.
30.3.Энэ хуулийн 17.2-т заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээг гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн, энэ зүйлийн 30.2-т заасан журмын дагуу нийтлүүлнэ.
30.4.Энэ зүйлийн 30.2, 30.3-т заасан нийтлэх олон улсын гэрээг тухайн олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, эсхүл түүний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар, эсхүл хоёр талт олон улсын гэрээний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар гэж ойлгоно.
Тайлбар: Олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, эсхүл түүний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар, эсхүл хоёр талт олон улсын гэрээний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар нь хэвлэлийн шаардлага хангахгүй бол тэдгээрийн гарын үсэг зураагүй эх бичвэрийг нийтэлж болно.
30.5.Соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэх зардлыг Улсын Их Хурлын Тамгын газрын, Засгийн газар баталсан олон улсын гэрээ болон энэ хуулийн 17.2-т заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээг нийтлэх зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвөөс санхүүжүүлнэ.
30.6.Монгол Улсын олон улсын гэрээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 44.2-т заасан хууль тогтоомжийн санд оруулж, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.
30.7.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жил байгуулсан Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, хүн амд үйлчлэх ач холбогдолтой гэж үзсэн Монгол Улсын олон улсын гэрээг эмхэтгэл хэлбэрээр дараа жилийн 06 дугаар сарын 01-ний дотор нийтэлж болно.