4 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Улс болон Засгийн газар хоорондын олон улсын гэрээний хувьд тэдгээрийн төрөл, нэрнээс үл хамааран энэ хууль үйлчилнэ.
4.2.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас гадаад улсын адил байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай байгуулах байгууллага хоорондын гэрээнд энэ хууль үйлчлэхгүй.
4.3.Энэ зүйлийн 4.2-т заасан гэрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох бол тухайн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулна.
4.4.Энэ зүйлийн 4.2-т заасан байгууллага хоорондын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.
4.5.Монгол Улсын Засгийн газраас гадаадын хуулийн этгээд, иргэнтэй байгуулах, олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдах бизнесийн хэлцэл, гэрээнд энэ хууль үйлчлэхгүй.