5 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах зарчим
5.1.Олон улсын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, тухайн гэрээний үндэслэл, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн байгуулна.