8 дугаар зүйл. Заавал соёрхон батлах олон улсын гэрээ
8.1.Улсын Их Хурал дараахь олон улсын гэрээг заавал соёрхон батална:
8.1.1.Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;
8.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;
8.1.3.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;
8.1.4.эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ;
8.1.5.чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ;
8.1.6.батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны олон улсын ерөнхий гэрээ.
8.2.Заавал соёрхон батлах зохицуулалт бүхий олон талт олон улсын гэрээ болон заавал соёрхон батлуулахаар тохиролцсон хоёр талт олон улсын гэрээг соёрхон батална.
8.3.Дараахь олон улсын гэрээг соёрхон батлах шаардлагагүй ба Засгийн газар байгуулж болно:
8.3.1.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгох тусламжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээ;
/Энэ заалтад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.3.2.Иргэд харилцан зорчих визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээ.
/Энэ заалтад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ, ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ