26 дугаар зүйл. Аюулгүй байдлын шалгалт явуулах

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Аюулгүй байдлын шалгалт явуулах

26.1.Энэ хуулийн 21.6, 26.3-т зааснаас бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалтыг тагнуулын байгууллага явуулна.

26.2.Энэ зүйлийн 26.1-д заасан аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг тагнуулын байгууллагын дарга батална.

26.3.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын ажилтны албан тушаалд сонгон шалгаруулах иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу судалж, шалгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.