37 дугаар зүйл. Улсын хил хамгаалах байгууллагын даргын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Улсын хил хамгаалах байгууллагын даргын бүрэн эрх

37.1.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагад ажиллана.

37.2.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь хилийн цэргийн командлагч байна.

37.3.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.3.1.хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд улсын хил хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлэх;

37.3.2.улсын хил хамгаалах удирдамж, хил хамгаалалтын үйл ажиллагааны талаар тушаал гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хилийн цэргийн анги, салбарыг нэгтгэн удирдах;

37.3.3.улсын хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах;

37.3.4.төсөв хөрөнгийг захиран зарцуулах;

37.3.5.улсын хил хамгаалалттай холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, аймгийн Засаг даргатай хамтран шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

37.3.6.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.