38 дугаар зүйл. Хилчний алба, цол, дүрэмт хувцас

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Хилчний алба, цол, дүрэмт хувцас

38.1.Хилийн цэргийн алба хаагчийн алба хаах, тэдгээрийн эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон энэ хуулиар зохицуулна.

38.2.Улсын хил хамгаалах байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь цэргийн дээд цолтой байна.

38.3.Хилчин нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч, захирагдагч байна.

38.4.Хилчинд албан тушаал, алба хаасан хугацааг харгалзан Цэргийн албаны тухай хуульд заасан цэргийн цол олгоно.

38.5.Улсын хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хаах журмыг Засгийн газар батална.

38.6.Гэрээт хилчин нь улсын хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа ахлагчийн нэгэн адил хууль тогтоомжид заасан цалин, хангамж эдэлнэ.

38.7.Улсын хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

38.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд улсын хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасыг иргэн, байгууллага хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.