13 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжүүлэх эх үүсвэр

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжүүлэх эх үүсвэр

13.1.Энэ хуулийн 8.1.3-т заасан дэмжлэгт хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.

13.2.Энэ хуулийн 8, 10, 11, 12 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

13.4.Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгах, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.

13.5.Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээний жишиг үнэ болон иргэний хариуцах төлбөрийн хэмжээг нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.6.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зарцуулах нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настанд зарцуулах хөрөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэмжээг тооцохгүйгээр тус сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.