5 дугаар зүйл. Ахмад настны эрхийг хангахад төрөөс баримтлах зарчим
5.1.Төрөөс ахмад настны эрхийг хангахад дараахь зарчмыг баримтална:
5.1.1.нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах;
5.1.2.хөгжих, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй амьдрах, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх боломжтой байх;
5.1.3.нэр төр, алдар гавьяаг хүндэтгэх;
5.1.4.үл ялгаварлах;
5.1.5.орлогын баталгаат байдлыг хангах;
5.1.6.сонголтыг хүлээн зөвшөөрөх.