27 дугаар зүйл. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэн эрх

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэн эрх

27.1.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.Монгол Улсын холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн зорилт болон шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулах талаар бодлогын зөвлөмж өгөх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.1.2.гамшгийн дараахь сэргээн босгох арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод уялдуулах бодлогын зөвлөмж гаргах;

27.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах;

27.1.4.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацийг нэвтрүүлэх талаар чиглэл өгөх;

27.1.5.орон нутгийн зөвлөлийг бодлого, зөвлөмжөөр хангах.

27.2.Орон нутгийн зөвлөл энэ хуулийн 27.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.