28 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

28.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх;

28.1.2.улсын хэмжээнд, эсхүл аймаг, нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

28.1.3.гамшгийн нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэлтэд хяналт тавих;

28.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, салбар хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөө, удирдамжийг батлах; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.1.6.гамшгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх;

28.1.7.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.8.гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг татан оролцуулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.9.онцгой байдлын байгууллагыг хөгжүүлэх бодлого болон түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

28.1.10.барилга байгууламж, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх.

28.1.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсвийн төслийг Засгийн газарт оруулж батлуулах.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.