31 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
31.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг баталж, гүйцэтгэлд хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31.1.2.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;
31.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг хуулийн дагуу батлах.
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./