39 дугаар зүйл. Мэдээллийг төлбөртэй авах
39.1.Цагдаагийн байгууллага дараахь мэдээллийг төлбөртэй авахаар нийтэд зарлаж болно:
39.1.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай;
39.1.2.эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн тухай.
39.2.Мэдээллийг төлбөртэй авах тухай зарлаагүй боловч хувь хүн, хуулийн этгээдээс хүсэлт тавьсан тохиолдолд мэдээллийг төлбөртэй авах эсэхийг тухайн цагдаагийн байгууллагын дарга шийдвэрлэнэ.
39.3.Мэдээллийн төлбөрийн үнэлгээний жишгийг дотоод хэргийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
39.4.Шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.