42 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
42.1.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл бий болсон бол нийтийн эзэмшлийн тодорхой бүсэд согтууруулах ундаа хэрэглэх, авч явахыг хориглох шийдвэр гаргаж болно.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан шийдвэр нь нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
42.3.Энэ хуулийн 42.1-д заасан шийдвэрийг зөрчсөн бол согтууруулах ундааг хураан авч, тухайн хүнийг тогтоосон бүсээс албадан гаргана.