43 дугаар зүйл. Бүлэг хүмүүсийг тараах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43.1.Цагдаагийн алба хаагч нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтад авах зорилгоор тогтоосон бүсэд байгаа бүлэг хүмүүсийг даруй тарахыг шаардана.

43.2.Шаардлагыг энэ хуулийн 43.1-д заасан бүлэг хүмүүсийн дийлэнх олонхид сонсогдохоор хоёроос доошгүй удаа давтан хэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.