44 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах
44.1.Цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг албадан тараахын өмнө оролцогчдод бүх төрлийн холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан жагсаал, цуглааныг албадан тараах тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг мэдэгдэж, биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан анхааруулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
44.2.Албадан тараах ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
44.3.Албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.