45 дугаар зүйл. Гамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм сахиулах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45.1.Цагдаагийн байгууллага гамшиг, хорио цээрийн дэглэм сахиулах хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь хэлбэрээр хяналт тавина:

45.1.1.зөвшөөрөгдсөн цэг, зурвасаас бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх;

45.1.2.мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;

45.1.3.тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа улсын чанартай авто болон төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авч, нэвтрэх зөвшөөрөл, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай баримтыг үндэслэн нэвтрүүлэх;

45.1.4.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх;

45.1.5.шалган нэвтрүүлэх болон зорчигч, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх цэгүүдэд дэг журам сахиулах;

45.1.6.нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

45.2.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 45.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.