47 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэх
47.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.
47.2.Цагдаагийн алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт, бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
47.3.Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
47.4.Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.