55 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх

55.1.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

55.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;

55.1.2.баривчлагдсан хүн, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан өөрөө жолоодон зугтсан, эсхүл түүнийг тээвэрлэн зугтсан;

55.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтсан;

55.1.4.онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн хэргийн газраас тээврийн хэрэгсэл ашиглан зугтсан, эсхүл тээврийн хэрэгслийг дээрэмдсэн, жолоочийг барьцаалан авч яваа тухай цагдаагийн байгууллагаас зарлан мэдээлсэн.

55.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.