56 дугаар зүйл. Албаны нохой ашиглах
56.1.Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах зорилгоор албаны нохой ашиглаж болно.
56.2.Цагдаагийн алба хаагч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй, зэвсэглэсэн этгээд зугтаасан, довтолсноос бусад тохиолдолд хүний эсрэг албаны нохой ашиглахыг хориглоно.
56.3.Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.