60 дугаар зүйл. Алба хаагчийн агсамж

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Алба хаагчийн агсамж

60.1.Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд тэдгээрийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

60.2.Алба хаагч гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохирсон дүрэмт хувцас, хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдсан байх бөгөөд гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч шаардлагатай агсамжийг нэмж олгоно.

60.3.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх алба хаагчид нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгсэл, галт зэвсэг олгох бөгөөд алба хаагч нь олгосон тусгай хэрэгсэл, галт зэвсгийг биедээ авч явах эрхтэй.

60.4.Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч биедээ авч явж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

60.5.Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам болон галт зэвсэг байнга биедээ авч явах эрх бүхий алба хаагчийн, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.