67 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалд томилох

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалд томилох

67.1.Цагдаагийн байгууллагын удирдахаас бусад албан тушаалын сул орон тоонд энэ хуулийн 66.2-т заасан шаардлагыг хангасан иргэнийг томилно.

67.2.Цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгож, албан тушаал эрхлэх шат дарааллаар томилох зарчмыг баримтална.

67.3.Цагдаагийн байгууллагад шаардлагатай нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор иргэнтэй гэрээ байгуулан дотоод, гадаадын боловсролын байгууллагад сурган, цагдаагийн албан тушаалд томилж болно.

67.4.Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч болон 18 насанд хүрсэн суралцагчийг онцгой тохиолдолд нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн алба хаагчид хуулиар олгосон баталгаа тэдгээрт нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.