82 дугаар зүйл. Албанаас халах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

82 дугаар зүйл. Албанаас халах

82.1.Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална:

82.1.1.өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;

82.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

82.1.3.энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн;

82.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн бол.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.