83 дугаар зүйл. Алба хаагчийн баталгаа
83.1.Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана.
83.2.Цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.
83.3.Засгийн газар цагдаагийн алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./